Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит бус хуралдаан өнөөдөр (2023.07.07) боллоо. Хуралдаанаар “Шүүгчийн ажлын ачаалал тооцох шалгуур үзүүлэлт, шүүгчид нэмэгдэл урамшуулал олгох журам”-ын дагуу шүүгчид нэмэгдэл урамшуулал олгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм.

     Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2023 оны эхний хагас жилийн ажлын зохист ачааллаас хэтэрсэн хувь хэмжээг баримтлан албан тушаалын цалингаас тооцож, нэмэгдэл урамшуулал олгохоор шийдвэрлэв.

     Түүнчлэн шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид урамшуулал олгох асуудлыг хэлэлцэв. Хэнтий аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Оюун-Эрдэнэ, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Хэрлэнтуяа нарт түр орлон гүйцэтгэж байгаа албан тушаалын цалингийн хувийг тооцож олгохоор боллоо.

 

Товчхон:

  • Шүүхийн шийдвэрийг биелүүлж Б.Отгонтуяаг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлэхээр шийдвэрлэв.
  • Хавтаст хэрэг илгээх, хүлээн авах журамд өөрчлөлт оруулав.

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс