Шүүхийн ерөнхий зөвлөлийн 30 жилийн ойн бүтээлч ажлын хүрээнд Хангамж, үйлчилгээний хэлтсийн хамт олноос байгууллагын авто зогсоол, гадна талбайг өөрсдийн дотоод нөөц бололцоонд тулгуурлан тохижууллаа.
Тус ажлын хүрээнд авто зогсоолын 420 гаруй кв.м талбайн будаг, шугамыг шинэчлэн будаж, ус зайлуулах хоолойн тагийг засварлаж, гражийн хаалга болон гадна талбайн машины зогсоолын шугам, будгийн ажил, гадна талбайд ус тогтдог хэсгийг гадагш сэтэлж усны хаялга хоолой шинээр суурилуулах зэрэг ажлуудыг хийлээ.
Хангамж, үйлчилгээний хэлтэс