Монгол Улсын дээд шүүхийн шүүгч, хууль зүйн доктор Ц.Цогтын АНУ-ын Дьюкийн Их сургуульд магистрын зэрэг хамгаалсан “Монгол Улс дахь хуулийн тайлбар: абстракт аргачлалаас чөлөөлөгдөх нь” сэдэвт бүтээлийн нээлт, хэлэлцүүлэг Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнд 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр боллоо.

       Шүүгч Ц.Цогт Дьюкийн их сургуульд суралцаж, АНУ-д шүүх судлалаар магистрын зэрэг хамгаалсан бүтээлийнхээ талаар танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн.  

       Бүтээлийг Улсын дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс англи хэл дээр хэвлүүлсэн байна.

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс