Хугацаа: 2023 оны 8-р сарын 7-11
Байршил: Бишкек дэх ЕАБХАБ-ын Академи
Өргөдөл хүлээн авах хугацаа: 2023 оны 6-р сарын 25-ны өдрийг дуустал /Бишкекийн цагаар/
Сургалтын тухай
Энэхүү сургалтаар төслийн нийт үргэлжлэх хугацаанд хамаарах үндсэн ойлголтууд болон төслийг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх асуудлуудаар ойлголт мэдлэг өгнө. Сургалтад хамрагдсанаар дараах мэдлэг, ур чадварыг эзэмшинэ.
Мэдлэг:
• Төслийн менежментийн талаарх цогц ойлголт, харилцан адилгүй олон янзын ажлын орчинд түүний үзүүлэх ач холбогдол.
• Төслийн амжилт, бүтэлгүйтлийн шалтгаан, цаг хугацаа, нөөц, зардал зэргийг тэнцвэржүүлж сурах.
Ур чадвар:
• Төслийн төлөвлөгөө гаргах
• Төслийн төсөв зардлын төлөвлөгөө гаргах
• Төслийн төлөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлж, удирдах талаар суралцах
Гэрчилгээ олгоно:
Бишкек дэх ЕАБХАБ-ын Академиас бүх сургалтын үйл ажиллагааны ирц оролцоо 95%-иас доошгүй, сүүлийн шалгалт болон бүх өгсөн даалгаврыг амжилттай гүйцэтгэсэн оролцогчдод гэрчилгээ олгоно.
Зардал:
Сургалт үнэ төлбөргүй бөгөөд аялал, визний хураамж, нислэгийн зардлыг ЕАБХАБ-ын академи хариуцна.
Сургалтад өргөдөл гаргагч нь доорх шалгуурыг хангасан байна. Үүнд:
- Монгол Улсын иргэн байх;
- Бакалавр, эсвэл Магистрын зэрэг эзэмшсэн байх;
- Төрийн болон олон нийтийн байгууллагад ажилладаг, эсвэл 7 хүртэл жилийн ажлын туршлагатай байх.
- Англи хэлээр чөлөөтэй ойлголцож, ярьж бичдэг чадвартай байх.
Хэрхэн өргөдөл гаргах вэ?
Доорх материалыг Mr/Ms_Name_Surname_PM: нэрээр хадгалах ба материал нь 4-өөс илүүгүй хуудастай нэг PDF файл байх бөгөөд Англи хэл дээр байна.
- 2-оос илүүгүй хуудастай өөрийн намтар;
- 400 хүртэл үгтэй өөрийн хүсэл зорилго илэрхийлсэн захиа.
Дээрх заавраар хадгалсан өөрийн материалыг 2023 оны 6-р сарын 25-ны өдөрт багтаан (Бишкекийн цагаар) [email protected] хаягаар илгээхдээ хувийг [email protected] хаягт СС хийж илгээнэ үү. Цахим шуудангийн гарчиг хэсэгт "Project Management Training" гэж бичнэ.
Дээрх шаардлагыг хангаагүй өргөдлийг хүлээн авахгүй бөгөөд зөвхөн сонгогдсон өргөдөл гаргагчтай 2023 оны 7-р сарын 7-ны өдөрт багтаан эргэн холбогдох болохыг АНХААРНА УУ.
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор авна уу.
https://osce-academy.net/en/seminars/full/299.html
ГАДААД ХАРИЛЦАА, МЭДЭЭЛЭЛ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР