Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Шүүхийн тусгай архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлын хүрээнд гэрээт ажилтан шалгаруулж авна.
Тавигдах шаардлага:
- Дээд боловсролтой /Эрх зүйч болон мэдээлэл технологийн мэргэжилтэй, архив, бичиг хэргийн сургалтад хамрагдсан бол давуу тал болно./
- Компьютерын хэрэглээний программ, принтер, скайнер дээр ажиллах чадвартай;
- Хариуцлагатай, нягт нямбай, багаар ажиллах болон ажлын ачаалал даах чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай, идэвх санаачилгатай;
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет
- Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичгийн хуулбар /Архив, бичиг хэргийн анхан болон ахисан түвшний сургалтад хамрагдсан бол баримт бичгийн хуулбар/
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Цагдаагийн ерөнхий газрын ял шийтгэлтэй эсэх лавлагаа
Гэрээт ажилтнаар ажиллах хүсэлтэй иргэд холбогдох баримт бичгийг 2023 оны 06 дугаар сарын 14-23-ны өдрийг хүртэлх /17.30 цагаас өмнө/ хугацаанд [email protected] цахим хаягаар илгээнэ үү.
Анкетын шалгаруулалтад тэнцсэн иргэдтэй ярилцлага хийж, сонгон шалгаруулна.
Холбоо барих утас: 7000-7082, 88096181
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБА