Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.

            Тавигдах болзол, шаардлага:

  • төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
  • зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
  • зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.

Бүрдүүлэх материал:

  1. Хүсэлт
  2. Төрийн албан хаагчийн анкет;
  3. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  4. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
  5. Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
  6. Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
  7. Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
  8. Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
  9. Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
  10. Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх;
  11. Сахилгын шийтгэлтэй эсэх тодорхойлолт;
  12. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–с татан авах/.

Материал хүлээн авах:

  • Хугацаа: 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 17:30 хүртэл
  • Хүлээн авах хаяг: [email protected] цахим шуудангаар
  • Холбоо барих утас: 77104949

 

 

                 Шилжүүлэх, сэлгэн авах ажлын байрны жагсаалт:

Байгууллага

Дотоод нэгж

Албан тушаал

Албан тушаалын

Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага

Төрөл

Ангилал, зэрэглэл

Боловсрол

Мэргэжил

Мэргэшил

Туршлага

1

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын алба

Санхүү, хөрөнгө оруулалтын газар

 

Санхүү, хөрөнгө оруулалтын газрын  дарга

Удирдах

Тэргүүн түшмэл

АА-3

Магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх

Эдийн засаг /0311/,

нягтлан бодох бүртгэл /041101, санхүү /041201/.

Эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх

Төрийн албанд 12-аас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 6-аас доошгүй жил ажилласан байх

Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын алба

Шүүхийн захиргааны хяналт шалгалт хариуцсан референт

Гүйцэтгэх

Ахлах түшмэл

АА-6

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх

Эрх зүй /0421/

 

Төрийн албан хаагчийн дунд хугацааны сургалтад хамрагдаж төгссөн байх

Төрийн албанд

6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх

 

 

Мэдээллийн технологийн  газрын Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтэс

 

 

 

Хэргийн хөдөлгөөний бүртгэл, дүн шинжилгээ хариуцсан ахлах шинжээч

Гүйцэтгэх

 

Ахлах

түшмэл

АА-7

 

 

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх

 

 

Эрх  зүй /0421/, статистик /0542/, мэдээлэл, харилцаа холбооны технологи /061/, менежмент ба удирдахуй /041301-041303/

 

Төрийн албан хаагчийн дунд хугацааны сургалтад хамрагдаж төгссөн байх

 

Төрийн албанд

6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх

 

2

Улсын дээд шүүхийн

 Тамгын газар

Захиргаа удирдлагын хэлтэс

Архив хариуцсан ахлах мэргэжилтэн

Гүйцэтгэх

Дэс түшмэл

АА-9

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх

 

 

Архив судлал /032202/, Эрх зүй /0421/.

Төрийн албанд мэргэшүүлэх зохих багц сургалтад хамрагдаж төгссөн байх

Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно

3

Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар

Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтэс

Мэдээллийн технологийн мэргэжилтэн

Гүйцэтгэх

Дэс  түшмэл

ТЗ-6

 

Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх

Мэдээлэл, харилцаа холбооны технологи /061/

Төрийн албанд мэргэшүүлэх зохих багц сургалтад хамрагдаж төгссөн байх

Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно

4

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Шүүхийн үйлчилгээний хэлтэс

Олон нийттэй харилцах мэргэжилтэн

Гүйцэтгэх

Дэс  түшмэл

ТЗ-6

 

Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх

Сэтгүүл зүй /0321/

Эрх зүй /0421/

 

Төрийн албанд мэргэшүүлэх зохих багц сургалтад хамрагдаж төгссөн байх

Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга

Гүйцэтгэх

Дэс  түшмэл

ТЗ-7

 

Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх

Эрх зүй /0421/

 

Төрийн албанд мэргэшүүлэх зохих багц сургалтад хамрагдаж төгссөн байх

Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно

5

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Шүүхийн үйлчилгээний хэлтэс

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга

/2 орон тоо/

Гүйцэтгэх

Дэс  түшмэл

ТЗ-7

 

 

Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх

Эрх зүй /0421/

 

Төрийн албанд мэргэшүүлэх зохих багц сургалтад хамрагдаж төгссөн байх

Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно

6

 

Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтэс

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга

/5 орон тоо/

Гүйцэтгэх

Дэс  түшмэл

ТЗ-7

 

 

Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх

Эрх зүй /0421/

 

Төрийн албанд мэргэшүүлэх зохих багц сургалтад хамрагдаж төгссөн байх

Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно

7

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газар

Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтэс

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга

Гүйцэтгэх

Дэс  түшмэл

ТЗ-7

 

 

Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх

Эрх зүй /0421/

 

Төрийн албанд мэргэшүүлэх зохих багц сургалтад хамрагдаж төгссөн байх

Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно

8

Завхан аймгийн Тосонцэнгэл сум  дахь сум дундын шүүхийн Тамгын газар

Шүүхийн үйлчилгээний хэлтэс

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн

Гүйцэтгэх

Дэс түшмэл ТЗ-6

Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх

Эрх зүй /0421/

 

Төрийн албанд мэргэшүүлэх зохих багц сургалтад хамрагдаж төгссөн байх

Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно