Жайкагийн Монгол дахь төлөөлөгчийн газраас хоёр орны харилцааг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах, төрийн албанд тогтвор суурьшилтай, чадахуйн зарчимд тулгуурлан шатлан дэвшиж ажиллах сонирхолтой шилдэг боловсон хүчнийг бэлтгэх “Хүний нөөцийн хөгжлийг дэмжих хөтөлбөр” хэрэгжүүлж байна.

 

        Уг хөтөлбөр нь Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагчдыг хөгжлийн тэргүүлэх чиглэлээр Япон Улсын их сургуулийн магистр, докторын сургалтад буцалтгүй тусламжаар суралцуулах бөгөөд 2023 оны есдүгээр сараас эхлэн бүртгэнэ.

 

          Хөтөлбөрт хамрагдах сонирхолтой шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд хөтөлбөрийн зорилтот тэргүүлэх чиглэл, магистр, докторын сургалтад элсэгчдэд тавигдах шалгуурын талаар энд дарж, дэлгэрэнгүй мэдээлэлтэй www.application/Mongolia-JDS(jds-scholarship.org) холбоосоор орж танилцана уу.   

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба