Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 134 дүгээр тогтоолоор баталсан эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүх болон сум дундын шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчдийн хууль зүйн мэдлэг чадварын шалгалт хуваарийн дагуу үргэлжилж байна. Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дорнод, Орхон, Сүхбаатар, Увс, Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчид өнөөдөр(2023.06.06) "Салбар эрх зүйн хууль хэрэглэх мэдлэг чадвараа" шалгууллаа.
Маргааш Баянзүрх, Налайх, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчдээс "Салбар эрх зүйн хууль хэрэглэх мэдлэг чадварын" шалгалтыг хуваарийн дагуу авна.
Нэр дэвшигчдэд зориулсан санамж, зөвлөмжийг энд дарж авна уу.
Шүүгчийн сонгон шалгаруулалт, хүниий нөөцийн газар
Хэвлэл мэдээллийн хэлтэс