Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 134 дүгээр тогтоолоор баталсан эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүх болон сум дундын шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчдийн хууль зүйн мэдлэг чадварын шалгалт хуваарийн дагуу үргэлжилж байна.
Баянгол, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх болон Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхэд нэр дэвшигчид өнөөдөр(2023.06.02) "Салбар эрх зүйн хууль хэрэглэх мэдлэг чадвараа" шалгуулж байна.
Дээрх нэр дэвшигчдийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт үргэлжилнэ.
Даваа гарагт(2023.06.05) Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Булган, Дорноговь, Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчдээс "Салбар эрх зүйн хууль хэрэглэх мэдлэг чадварын" шалгалтыг хуваарийн дагуу авах юм.
Нэр дэвшигчдэд зориулсан санамж, зөвлөмжийг энд дарж авна уу.
Шүүгчийн сонгон шалгаруулалт, хүниий нөөцийн газар
Хэвлэл мэдээллийн хэлтэс