Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2023 оны дотоод сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу "Ёс суртахуун төлөвшлийн боловсрол" сэдэвт сургалтыг шүүхийн байранд зохион байгууллаа.
Сургалтаар байгууллагын ажилтан албан хаагчид өөрсдийн өдөр тутмын харилцаа, үйлдэлдээ дүгнэлт хийж, асуудал дэвшүүлэн ярилцаж, эергээр өөрчлөх арга зам алхмуудын талаар үзэл бодлоо илэрхийллээ.
Сургалтын үр дүнд:
- Өдөр тутмын харилцаандаа дүгнэлт хийн цаашид бие биетэйгээ эелдэг боловсон харьцаж хэвших
- Бүдүүлэг үг хэллэг, биеэ авч байдалдаа дүгнэлт хийж эергээр өөрчлөх
- Аливаа эд юмс, байгальтай ёс суртахуунтай харьцаж хэвших
- Нийгэм, гэр бүл, суралцаж буй орчиндоо өөрийн зөв үйлдлээр эерэг нөлөө үзүүлдэг байх зэргийг хэвшүүлэхээр боллоо.
Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газар