Өмнөговь аймгийн шүүхийн Тамгын газар “Хэргийн хөдөлгөөний удирдлага, анхаарах асуудал”, “Байгууллагын соёлын довтолгоо” зэрэг сэдэвт сургалтыг 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр шүүх хуралдааны “Б” танхимд зохион байгууллаа.
Сургалтыг Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн референт Б.Батцэцэг, Ч.Ханддулам, илтгэгч, сургагч багш П.Дөлгөөн нар удирдан явуулж, сургалтад хамрагдсан шүүгч, ажилтнуудтай харилцан ярилцав.
Энэ удаагийн сургалтыг 2023 оны “Дотоодын сургалтын төлөвлөгөө”-ний дагуу хамт олны найрсаг уур амьсгалыг бэхжүүлэх, ажилчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулсан.
Өмнөговь аймгийн шүүхийн Тамгын газар