Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 134 дүгээр тогтоолоор бүртгэсэн эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүх болон сум дундын шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчдийн хууль зүйн мэдлэг чадварын шалгалт баталсан хуваарийн дагуу үргэлжилж байна.

   

         Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 36 сул орон тоонд  56 нэр дэвшигч ийнхүү "Эрх зүйн баримт бичиг боловсруулах болон хэл найруулга, бичгийн чадвар" болон "Салбар эрх зүйн мэдлэгээ" шалгуулж байна. 

 

 

Дээрх нэр дэвшигчдийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт үргэлжилнэ.

 

       Маргааш(2023.05.31) Эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны шүүх, сум дундын шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчдээс "Үндсэн хуулийн эрх зүйн мэдлэг", Хяналтын шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчдээс "Хууль тайлбарлах мэдлэг, чадвар"-ын шалгалтыг хуваарийн дагуу авах юм.

 

 

Нэр дэвшигчдэд зориулсан санамж, зөвлөмжийг энд дарж авна уу.

 

 

Шүүгчийн сонгон шалгаруулалт, хүниий нөөцийн газар

Хэвлэл мэдээллийн хэлтэс