Монголын өмгөөлөгчдийн холбоо, Хууль зүйн туслалцааны төвөөс хамтран зохион байгуулж буй “Өмгөөлөгч танд тусалъя-2023” өдөрлөг өнөөдөр Улаанбаатар хотноо Сүхбаатарын талбайд болж байна.  Өдөрлөгт Шүүхийн ерөнхий зөвлөл хамтран оролцож байгаа бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Зоригтбаатар нээлтэд оролцлоо.

       Иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй өгөх зорилготой энэхүү өдөрлөгт Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч нар оролцож иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч байна.

 

 

 

       Мөн Баянгол,Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн үйлчилгээний хэлтсээс шүүх дэх иргэдийн оролцоо, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн талаарх танилцуулгыг хийж, хууль сурталчилж ажиллаж байгаа юм.

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс