Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 122, 121, 123 дугаар тогтоолоор бүртгэсэн нэр дэвшигчдийн хууль зүйн мэдлэг чадварын шалгалт үргэлжилж байна.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчдээс “Салбар эрх зүйн мэдлэг”, “Эрх зүйн баримт бичиг боловсруулах болон хэл найруулга, бичгийн чадвар”, Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчдээс “Салбар эрх зүйн хууль тогтоомжийн мэдлэг”, “Шүүн таслах ажлын туршлага”, Хяналтын шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчдээс “Эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргааныг хяналтын журмаар болон бусад асуудлыг хянан шийдвэрлэх мэдлэг”, “Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх чадвар”-ын шалгалтыг тус тус хуваарийн дагуу өнөөдөр(2023.05.23) авлаа.
Маргааш(2023.05.24) Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчдээс “Магадлал бичих чадвар”, Хяналтын шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчдээс “Үндсэн хуулийн эрх зүйн онол, мэдлэг”, “Хууль тайлбарлах мэдлэг, чадвар”- ын шалгалтыг тус тус хуваарийн дагуу авна.
Нэр дэвшигчдэд зориулсан санамж, зөвлөмжийг энд дарж авна уу.
Хэвлэл мэдээллийн хэлтэс