АНУ-ын Нью Хэмпширийн Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Гордон МакДональд, Муж улсуудын шүүхийн үндэсний төвийн Гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Майкл Бингер, Шүүхийн ёс зүйн төвийн захирал Дэвид Сакар нар Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажиллалаа.

  

 

        Тэд үргэлжлүүлэн Монголын хуульчдын холбооны үйл ажиллагаатай танилцсан. Хөтөлбөрийн дагуу үдээс хойш Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ажиллана. Төлөөлөгч нар Монгол Улсад энэ сарын 16-нд айлчилж, 17-ны өдрөөс эхлэн Шүүхийн сахилгын хороо, АНУ-ын Элчин сайдын яам, Шүүхийн ерөнхий зөвлөл болон шүүхүүдэд ажиллаж байгаа юм.

 

 

 

          Шүүхийн ерөнхий зөвлөл болон АНУ-ын Муж улсуудын шүүхийн үндэсний төв энэ сарын 19-ний өдөр Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах үеэр “Шүүхийн үйл ажиллагааг үр өгөөжтэй болгоход учирч буй саад бэрхшээл ба шүүхийн байрны эрүүл, аюулгүй орчин, шийдвэрлэх асуудал” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн. Хэлэлцүүлэгт АНУ-ын Нью Хэмпширийн Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Гордон МакДональд "Шүүхийн байрыг хараад шууд тухайн улсын шүүхийн шударга байдлыг мэдэрч чадахуйц байх хэрэгтэй." хэмээн дурдаж байв.

 

 

             Харилцан ойлголцлын санамж бичиг тусгагдсан мэдээлэл, туршлага харилцан солилцох, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, Монгол Улсын шүүгч, шүүхийн захиргааны ажилтанд зориулсан сургалтыг хамтран зохион байгуулах, талуудын цахим дата баазыг харилцан хөгжүүлж, мэдээлэл солилцох ажлууд хэрэгжиж байна.

 

               Хоёр байгууллага хамтран өнгөрсөн сард хоёр удаагийн цахим сургалт зохион байгуулсан. Сургалтыг бүрэн эхээр нь дараах холбоосоор хүлээн авна уу.

 

“Орчин үеийн шүүхийн байр, шүүхийн шинэлэг үйл ажиллагаа ба орон зай” сэдэв (2023.04.12)

Бичлэг үзэх холбоос: https://nationalcenterforstatecourts.box.com/s/z6rro7rh9zk44pisem3ao0ec9x5fczzi  

 

“Хэргийн хөдөлгөөний менежмент: Зарчим, сайн туршлага, стратеги” сэдэв (2023.04.19)

Бичлэг үзэх холбоос: https://nationalcenterforstatecourts.box.com/s/11lw357xsw5yqole6p8dddhuvdfs0zeh

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс