Шүүхийн ерөнхий зөвлөл 2023 оны тавдугаар сарын 22-ны даваа гарагт хуралдаж, шүүгчийн сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын бүртгэлтэй холбогдуулан нэр бүхий хуульчдын гаргасан гомдлыг хэлэлцэн шийдвэрлэв. Улмаар 138, 139 дүгээр тогтоолоор П.Хишигдаваа, Ж.Энхчимэг нарыг шүүгчийн сул орон тооны шалгаруулалтад нэр дэвшигчээр бүртгэлээ.
Бүртгэгдсэн нэр дэвшигчдийг хуулийн дагуу нийтэд танилцуулж байна. Шүүхийн тухай хуулийн 33.5 дахь хэсэгт заасны дагуу иргэд, олон нийт эдгээр нэр дэвшигчийн талаар сонирхсон асуулт, саналаа 14 хоногийн хугацаанд [email protected] цахим хаягаар ирүүлнэ үү.
Жич: Нэр, хаяггүй асуулт саналыг хүлээн авахгүй болно.
Тогтоолтой танилцана уу:
Холбогдох утас: 70008041
Шүүгчийн сонгон шалгаруулалт, хүниий нөөцийн газар
Хэвлэл мэдээллийн хэлтэс