Шүүхийн ерөнхий зөвлөлийн 30 жилийн ойг тохиолдуулан арга хэмжээ зохион байгуулах хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Ойн газрын “Мод тарих аян”-д нэгдлээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Зоригтбаатараар ахлуулсан 57 албан хаагч Түргэний гол дагуух “Ногоон хэрэм” зурвас газарт мянган улиас, бургас суулгав.

 

   

 

         Албан хаагчид мод суулгахад Ойн газрын мэргэжилтнүүд зөвлөн тусалж, хамтран ажилласан. Түүнчлэн суулгацын арчилгааг хариуцаж ажиллахаа мэдэгдсэн юм.

 

  

 

            Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 58 дугаар зарлигаар мод тарих үндэсний өдрийг жил бүр зохион байгуулдаг. Энэ удаа тавдугаар сарын 1-19-нд “Ногоон хот-иргэний оролцоо” уриан дор мод тарих үндэсний өдрийг зохион байгуулж байна.

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс