Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны тавдугаар сарын 16-ны ээлжит бус хуралдаанаар эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүх болон сум дундын шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг бүртгэлээ. Мөн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын хуваарийг батлав.

 

 

         Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 15 сул орон тоонд 50 нэр дэвшигч, иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 36 сул орон тоонд  56 нэр дэвшигч, сум дундын шүүхийн шүүгчийн 1 сул орон тоонд 1 дэвшигчийг 132 дугаар тогтоолоор тус тус бүртгэсэн.

 

         Уг 107 хуульчийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтыг энэ сарын 29, 30 болон зургаадугаар сарын 02, 05, 06, 07-нд зохион байгуулахаар 134 дүгээр тогтоолоор баталлаа.

 

        Бүртгүүлсэн нэр дэвшигчидтэй танилцана уу.

 

 

Шүүгчийн сонгон шалгаруулалт, хүний нөөцийн газар

Хэвлэл мэдээллийн хэлтэс