Шүүхийн захиргааны байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул орон тоо нөхөх тусгай шалгалтад 83 хүн оролцлоо. Шалгалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд зохион байгуулав.
Тусгай шалгалтад шаардлага хангасан 130 хүн бүртгүүлж, нийслэлээс 49, орон нутгаас 34 хүн тус тус шалгалтад оролцож буй юм. Ийнхүү шүүхийн захиргааны байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаалын 127 сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт үргэлжилж байна.
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН
ДЭРГЭДЭХ САЛБАР ЗӨВЛӨЛ