Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2 сул орон тоонд нэр дэвшиж буй 18 хуульч Шүүхийн ерөнхий зөвлөлийн 126 дугаар тогтоолын дагуу хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтад энэ сарын 22, 23, 31-нд оролцоно.

 

         Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 4 сул орон тоонд нэр дэвшиж буй 11 хуульч Шүүхийн ерөнхий зөвлөлийн 127 дугаар тогтоолын дагуу хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтад энэ сарын 22, 23, 24-нд оролцоно.

 

          Хяналтын шатны шүүхийн шүүгчийн 1 сул орон тоонд нэр дэвшиж буй 2 хуульч Шүүхийн ерөнхий зөвлөлийн 128 дугаар тогтоолын дагуу хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтад энэ сарын 22, 23, 24-нд оролцоно.

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс