Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн  22, 71 дүгээр зүйл, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан “ Анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журам”-ын 4.1-т заасан чиг  үүргээ  шүүхийн Тамгын газар хэрэгжүүлж байгаа байдалд  2023 оны нэгдүгээр улирлын байдлаар цахимаар хяналт шинжилгээ, үнэлгээ хийв. 

 

 

          Шүүхийн ерөнхий зөвлөлийн Мэдээллийн технологийн газрын Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсээс цахимаар хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний дүнгийн талаар 2023-04-28-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдэд танилцуулсан байна.

 

         

          Түүнчлэн,  Мэдээллийн технологийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Амарсанаа анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын дарга нарт цахим хяналт шалгалтын дүнгийн талаар мэдээлэл өгч, цахим уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Ундрах, Н.Баасанжав, А.Насандэлгэр нар  оролцож,  цаашид авах арга хэмжээний талаар ярилцаж, санал солилцсон байна.

 

 

Мэдээллийн технологийн газрын

Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтэс