Шүүхийн ерөнхий зөвлөл, АНУ-ын Муж улсуудын Шүүхийн үндэсний төв(МУШҮТ)-тэй хамтран өнөөдөр(2023.04.19) цахим сургалт зохион байгууллаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, ажлын албаны нэгжийн дарга нар, нийслэл дэх анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчид, Тамгын газрын дарга нар Шүүхийн ерөнхий зөвлөлийн байрнаас оролцлоо.
Мөн Монгол Улсын дээд шүүх, Шүүхийн сахилгын хороо, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбооны төлөөлөл, орон нутаг дахь шүүхийн Ерөнхий шүүгчид, Тамгын газрын дарга нар зайнаас хамрагдав.
АНУ-ын МУШҮТ-ийн шүүхийн зөвлөх үйлчилгээ хариуцсан Гүйцэтгэх захирал Кристен Трибел-Албесрма, шүүхийн менежментийн ахлах зөвлөх Линдсэй Хаффорд нар “Хэргийн хөдөлгөөний менежмент: Зарчим, сайн туршлага, стратеги” сэдвээр мэдээлэл хүргэж, оролцогчдын сонирхсон асуултад хариулж, санал солилцов.
Хэвлэл мэдээллийн хэлтэс