Шүүгчийн сул орон тоог нөхөх зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 105 дугаар тогтоолоор дараах шүүхийн шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж байна.
№ | Шүүхийн нэр, албан тушаал | Орон тоо |
1 | Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч | 1 |
Нийт | 1 |
Шалгалтыг Монгол Улсын шүүхийн тухай хууль болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 57 дугаар тогтоолоор баталсан “Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам”-д заасны дагуу зохион байгуулна. Журамтай ЭНД дарж танилцана уу.
Нэг.Шүүгчийн сул орон тоонд нэр дэвшүүлэх хуульд заасан болзол, шаардлага:
- Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй;
- Шүүгчид нэр дэвших үед яллагдагчаар татагдаагүй;
- Шүүгчээр ажиллахад харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүй болохыг тогтоосон эрх бүхий эмнэлгийн мэргэшсэн эмчийн магадалгаатай байх;
- Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх;
- Шүүгчээр ажиллах мэдлэг, чадвар, ёс зүйтэй байх;
- Анхан шатны шүүхэд шүүгчээр зургаагаас доошгүй жил ажилласан байх.
Хоёр.Шүүгчид нэр дэвшигчийн өргөдөл, хавсралт баримт бичгийн жагсаалт, тэдгээрийг хүлээн авах хугацаа, хэлбэр, хаяг;
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэн нь давж заалдах шатны шүүхийн шүүгчид тавих болзол, шаардлага хангасан тухай дараах баримт бичгийг эх хувиар, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өргөдөлд хавсаргана:
Шүүгч нэрээ дэвшүүлж байгаа бол:
- Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тухай Цагдаагийн ерөнхий газрын лавлагаа;
- Шүүгчид нэр дэвших үед яллагдагчаар татагдаагүй тухай Монгол Улсын ерөнхий прокурорын газрын лавлагаа; /энэ лавлагааг Шүүхийн ерөнхий зөвлөл авах тул нэр дэвшигч бүрдүүлэх шаардлагагүй/
- Төрийн албан хаагчийн анкет;
- Ерөнхий зөвлөлөөс баталсан маягтын дагуу гаргасан мэргэжлийн үйл ажиллагааны танилцуулга, түүний хавсралт; Маягтын загварын ЭНД дарж татаж авна уу.
- гэр бүлийн болон эд хөрөнгийн эрхийн лавлагаа /гэрлэсний болон гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, гэрлээгүй бол өөрийн эд хөрөнгийн эрхийн лавлагаа, гэрлэсэн бол өөрийн болон гэр бүлийн гишүүний эд хөрөнгийн эрхийн лавлагаа/
- Шүүгчээр ажиллахад харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүй болохыг тогтоосон эрх бүхий эмнэлгийн мэргэшсэн эмчийн магадалгаа;
- Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг /ХАСХОМ биш ХАСУМ-ийн маягт бөглөхийг анхаарна уу/
- Анхан шатны шүүхэд шүүгчээр зургаагаас доошгүй жил ажилласан тухай нотлох баримт
Бусад хуульч нэрээ дэвшүүлж байгаа бол:
- Хууль зүйн дээд боловсролын диплом;
- Хуульчаар гурваас доошгүй жил ажилласан хөдөлмөр эрхлэлтийн талаарх нотлох баримт буюу нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, эсхүл нийгмийн даатгалын лавлагаа;
- Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тухай Цагдаагийн ерөнхий газрын лавлагаа;
- Шүүгчид нэр дэвших үед яллагдагчаар татагдаагүй тухай Монгол Улсын ерөнхий прокурорын газрын лавлагаа; /энэ лавлагааг Шүүхийн ерөнхий зөвлөл авах тул нэр дэвшигч бүрдүүлэх шаардлагагүй/
- Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл /хуульчийн гэрчилгээ/;
- Төрийн албан хаагчийн анкет;
- Ерөнхий зөвлөлөөс баталсан маягтын дагуу гаргасан мэргэжлийн үйл ажиллагааны танилцуулга, түүний хавсралт; Маягтын загварыг ЭНД дарж татаж авна уу.
- Оршин суугаа газрын тухайн баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, Монгол Улсын иргэний үнэмлэх;
- гэр бүлийн болон эд хөрөнгийн эрхийн лавлагаа /гэрлэсний болон гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, гэрлээгүй бол өөрийн эд хөрөнгийн эрхийн лавлагаа, гэрлэсэн бол өөрийн болон гэр бүлийн гишүүний эд хөрөнгийн эрхийн лавлагаа/
- Шүүгчээр ажиллахад харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүй болохыг тогтоосон эрх бүхий эмнэлгийн мэргэшсэн эмчийн магадалгаа;
- Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг /ХАСХОМ биш ХАСУМ-ийн маягт бөглөхийг анхаарна уу/
- Анхан шатны шүүхэд шүүгчээр зургаагаас доошгүй жил ажилласан тухай нотлох баримт
Өргөдөлд сонгон шалгаруулалттай холбоотой мэдээлэл, шийдвэр хүлээн авах цахим шуудангийн хаяг, харилцах утас, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5 дахь хэсэгт заасан албан тушаалыг сүүлийн 6 жил эрхлээгүй тухай болон нэр дэвшигчийн талаар эрх бүхий байгууллагаас лавлагаа, тодруулга авахыг зөвшөөрөх эсэх талаар бичсэн байна. Өргөдлийн загварыг ЭНД дарж татаж авна уу.
Шүүгчид нэр дэвшигч нь өргөдөл, хавсралт баримт бичгийг хууль тогтоомж, журамд зааснаар бүрэн бүрдүүлж, 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 09.00 цагаас 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 17.00 цаг хүртэл хугацаанд цаасан болон цахим 2 хэлбэрээр ирүүлнэ. Цахим хэлбэрээр www.shuugch-songon.mn хаягаар, цаасан хэлбэрээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байр, 104 тоот өрөөнд хүлээлгэн өгнө.
Жич: Өргөдөл, хавсралт, баримт бичиг нь материал хүлээн авах бүртгэлийн хугацааны доторх буюу 2023.09.04-ний өдрөөс 2023.10.03-ны өдрийн огноотой байна.
Гурав.Шүүгчид нэр дэвшигчийг бүртгэх хугацаа:
Шүүхийн ерөнхий зөвлөл 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс хойш 21 хоногийн дотор өргөдөл, хавсралт баримт бичгийг нягтлан шалгах ажиллагаа явуулж, нэр дэвшигчээр бүртгэх, эсхүл бүртгэхээс татгалзах тухай тогтоол гаргаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудсанд байршуулна.
Дөрөв.Сонгон шалгаруулалтын хуваарь, шалгалтын хэлбэр:
Шалгалт өгөх хэлбэр, шалгалтын хуваарийг 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дотор Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудсанд байршуулна.
Тав.Нөөцөд бүртгэлтэй нэр дэвшигч:
Нөөцөд бүртгэлтэй нэр дэвшигч нөөцөд бүртгэгдсэн оноогоор эрэмбэлэгдэх хүсэлтэй бол сонгон шалгаруулалтад орохгүй байж болох ба шаардлага хангасан баримт бичигтэйгээр шинээр бүртгүүлнэ.
Нөөцөд бүртгэлтэй нэр дэвшигч нь сонгон шалгаруулалтын шалгалтад оролцох бол нөөцөд бүртгэгдсэн оноо нь хүчингүй болж сонгон шалгаруулалтын үнэлгээгээр шинээр эрэмбэлэгдэнэ.
Шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэн Иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичгийг биедээ авч ирэхийг анхаарна уу.
Зургаа.Бусад:
Нэр дэвшигч нь ижил төрлийн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэдэг шүүхэд нэгэн зэрэг нэрээ дэвшүүлэх, шүүгч шилжин ажиллах зорилгоор ижил төрлийн адил шатны шүүхэд нэрээ дэвшүүлэх, ижил төрлийн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэдэг аймгийн болон нийслэлийн давж заалдах шатны шүүхэд нэгэн зэрэг нэрээ дэвшүүлэх тохиолдолд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэл болохыг анхаарна уу.
Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журмын 3.3.3, 3.3.6, 3.3.7, 3.3.9, 3.3.11-д заасан баримт бичгийн огноо нь шүүгчийн сонгон шалгаруулалтын зард заасан баримт бичиг хүлээн авах хугацааны дотор байна. Е-монголиа цахим системээс авч болох баримтыг эх хувиар заавал шаардахгүй.
Нэр дэвшигчийн шүүгчээр ажиллахад харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүй болохыг тогтоосон дүгнэлт, магадлагааг гаргуулахдаа “Шүүгчид нэр дэвшигчийн эрүүл мэндийн тодорхойлолт гаргах журам”-ын дагуу гаргуулж ирүүлнэ. Журамтай ЭНД дарж танилцана уу.
Холбоо барих утас: 70008041
Шүүгчийн сонгон шалгаруулалт, хүний нөөцийн газар