Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/-тэй хамтран зохион байгуулж буй “ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТАН БЭЛТГЭХ” сургалтыг 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх  хугацаанд танхим болон анхан шатны шүүхэд дадлага ажил хийх хосолсон хэлбэрээр зохион байгуулна.

Сургалтыг шүүхийн захиргааны ажилтны сургагч багш нар удирдан явуулж, амжилттай төгсөгчдөд гэрчилгээ олгоно.

Тус сургалтад хамрагдсанаар шүүхийн захиргааны байгууллагад ажилд ороход давуу тал болно.

 

 Сургалтын зорилго:

Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх;

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх суурь мэдлэг, чадварыг олгох.

 

Сургалтад оролцогчдод тавигдах шаардлага:

Эрх зүйч мэргэжлээр хууль зүйн их, дээд сургууль төгссөн байх;

Төрийн албаны ерөнхий шалгалт өгсөн байх;

Шүүхийн захиргааны байгууллагад тогтвор суурьшилтай ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй байх;

 

Бүрдүүлэх материал:

1. Иргэний үнэмлэхийн  хуулбар; /Цахимаар авах/

2. Сургууль төгссөн дипломын хуулбар; /Нотариатаар баталгаажуулах/

3. Төрийн албан хаагчийн анкет;

4. Төрийн албаны ерөнхий шалгалтанд тэнцсэн талаарх баримт;

5. 400 хүртэл үгтэй суралцах хүсэл эрмэлзлээ илэрхийлсэн эссэ; /Эссэнд холбоо барих хаяг, утасны дугаарыг тусгаж гарын үсгээ зурсан байна/

       

Бүртгэл:

Сургалтад Улаанбаатар хотоос бүртгүүлэх хүсэлтэй иргэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд, орон нутгаас бүртгүүлэх хүсэлтэй иргэд [email protected] цахим шуудангийн хаягаар 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 17:00 цаг хүртэлх хугацаанд материалаа ирүүлнэ үү.

Сургалтад оролцогчдын тоо хязгаартай. Энэ удаагийн сургалтад нийт 50 эрх зүйч сонгон шалгаруулна.

Жич: Сургалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 88001700, 99085541 дугаарын утсаар холбогдож авна уу.

 

 

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР