“Жендерийн мэдрэмжтэй, сайжирч хөгжсөн шүүхийн тогтолцооны үр шимийг Монгол Улсын иргэд хүртэх нь” төслийн хүрээнд Канад улсын Альберта мужийн Хааны Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, хатагтай Мэри Моро, Нью Брансвик мужийн Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, ноён Марк Ричард болон Канад Улсын Холбооны шүүхийн асуудал эрхлэх газрын олон улсын хөтөлбөрийн ахлах шинжээч, хатагтай Наталья Хородецки нар энэ сарын 20-24-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна.
Канад улсын Альберта мужийн Хааны Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, хатагтай Мэри Моро, Канад Улсын Холбооны шүүхийн асуудал эрхлэх газрын олон улсын хөтөлбөрийн ахлах шинжээч, хатагтай Наталья Хородецки нар өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллалаа.
Тэд “Шүүхийн олон нийттэй харилцах нээлттэй, ил тод байдлын хөтөлбөр” болон “Шүүх хуралдааныг нээлттэй явуулах, мэдээллийг олон нийтэд түгээх ажлын зөвлөмж”-ийг боловсруулахад өөрийн орны сайн туршлагаас хуваалцсан юм.
Энэхүү уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, А.Отгонцэцэг, Н.Отгончимэг, Б.Ундрах, Л.Энхбилэг, шүүхийн Тамгын газруудын төлөөлөл болон сэтгүүлч Б.Батчимэг, А.Баярмаа, Г.Улсболд нар оролцож, шүүхээс хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баримт бичиг боловсруулахад санал бодлоо илэрхийллээ.
Хэвлэл мэдээллийн хэлтэс