Шүүхийн ерөнхий зөвлөл болон Турк Улсын Хууль зүйн академи хамтын ажиллагааны хүрээнд шүүгчдийн сургалт, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр 2014 оны 12 дугаар сарын 02-нд “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулсан.

 

     Уг санамж бичгийг шинэчлэх талаар өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Р.Батрагчаа, Гадаад харилцаа, мэдээлэл, хамтын ажиллагааны газрын дарга Н.Ганбаатар нар Турк Улсын Хууль зүйн академийн Гадаад харилцааны хэлтсийн дарга, шүүгч Дэд Проф. Др. Хасан Кадир Илмазтекин, шүүгч Др.Бану Фатма Гүнарслан нартай цахимаар уулзаж, санал солилцлоо.

 

 

 

    Уулзалтаар санамж бичгийн агуулгыг талууд харилцан зөвшөөрч, 2023 оны долоодугаар сарын эхний 7 хоногт Монгол Улсад Турк Улсын Хууль зүйн академийн төлөөлөгч нар айлчлан санамж бичигт гарын үсэг зурахаар тохиролцов.

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс