Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга Р.Онончимэг 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, эрхэмсэг хатагтай Кэтрин Ивкофтой уулзлаа. Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Р.Батрагчаа нар байлцсан юм.

       Уулзалтын үеэр “Жендерийн мэдрэмжтэй, сайжирч хөгжсөн шүүхийн тогтолцооны үр шимийг Монгол Улсын иргэд хүртэх нь” төслийн үр дүн, хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэх талаар санал солилцлоо.

       Хатагтай Кэтрин Ивкоф энэхүү техникийн туслалцааны төслийг Канадын Холбооны Шүүхийн хэрэг эрхлэх газарт уламжилж дэмжин ажиллахаа илэрхийлэв.

 

 

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс