Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ричард Л.Буанганыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Р.Батрагчаа, Шүүхийн сахилгын хорооны дарга Х.Хашбаатар, АНУ-ын Элчин сайдын яамны улс төрийн мэргэжилтэн Кристи Доерти, М.Номинцэцэг болон бусад холбогдох албаны төлөөлөл байлцав.

 

 

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг шүүх эрх мэдлийн бодлого, цахимжуулалт, шүүгчийн сонгон шалгаруулалт гэх мэт шүүх эрх мэдлийн шинэчлэлийн гол асуудлаар АНУ-ын талтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

 

 

 

     АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ричард Л.Буанган “Тухайн улсын шүүхийн хараат бус байдлаас ардчиллын үнэ цэн хэр тогтсоныг тодорхойлж болдог” гээд Монгол Улсад шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, хараат бус шүүхийг цогцлоох үйлсэд гүнээ хүндэтгэлтэй хандаж, бүх бололцоогоороо дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

 

 

   Уулзалт хоёр орны шүүх эрх мэдлийн хөгжил, шинэчлэлийн талаар харилцан мэдээлэл, цаашдын хамтын ажиллагааныха төлөвийн талаар санал солилцсон дотно уур амьсгалтай болов.

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс