Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн  68 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-д заасныг  үндэслэн Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч сэлгэн ажиллах өргөдлөө Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн байна.

 

       Иймд шүүгчийг сэлгэн ажиллуулах шүүх саналаа Шүүхийн ерөнхий зөвлөлд [email protected] цахим хаягаар “Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-ыг баримтлан 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг дуустал хугацаанд ирүүлнэ үү.

 

СЭЛГЭН АЖИЛЛАХ ӨРГӨДӨЛ ИРҮҮЛСЭН ШҮҮГЧ

 

Одоо ажиллаж буй шүүх

Шүүгчийн сэлгэн ажиллах хүсэлтэй шүүх

Шүүгчийн тоо

1

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх

1

Нийт

1

 

       Шүүгч сэлгэн ажиллуулахтай холбоотой асуудлаар Шүүгчийн хүний нөөц хариуцсан референт Г.Насанжаргалтай 70008041, 88179927 утсаар холбогдож, мэдээлэл авах боломжтой.

         "Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам"-тай ЭНД дарж танилцана уу.

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба