Төв аймаг дахь шүүхийн Тамгын газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд харааны бэрхшээлтэй иргэддээ зориулан барель бичгээр хэвлэсэн нэхэмжлэлийн загвартай боллоо.
Ийнхүү харааны бэрхшээлтэй иргэд нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан Шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхэд дөхөм болох иргэд хоорондын зээлийн гэрээ, гэрлэлт цуцлуулах, ажилласан байдал тогтоолгох, эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хамтын амьдралтай байсныг тогтоолгох, тус шүүхийн эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргах зэрэг нийтлэг загваруудтай танилцах боломжтой боллоо.
Төв аймаг дахь шүүхийн тамгын газар