Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, шүүхийн тамгын газрын хамтарсан зөвлөгөөн боллоо. Хамтарсан зөвлөгөөнд 2023 онд шүүхээр хянан шийдвэрлэж байгаа хэрэг, маргааны талаархи мэдээлэл, судалгааг танилцуулсан.

 

      Мөн 2023 оны 01 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд зохион байгуулагдсан "Шүүхийн захиргааны байгууллагын удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөн"-ий  үеэр ШЕЗ-ийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсээс тус шүүхийн тамгын газрын 2022 оны 4-р улиралын эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх нэгдсэн системд хийсэн хяналт-шинжилгээ, мониторингийн дүнг танилцуулж, гарсан алдаа, зөрчил, түүний шалтгаан, нөхцөл, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцүүлж, 2023 онд хэрэгжүүлэх онцлох ажлын талаар санал солилцлоо.

 

 

   ШЕЗ-өөс 2023 онд хэрэгжүүлэх бодлого, чиглэл, шүүхийн мэдээллийн технологийн бодлогын хүрээнд санаачлан хийх ажлуудыг тодорхойллоо.

 

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар