Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад төрийн одон, медаль гардууллаа. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч асан Азуйсэдийн Мөнхзул, Улаанбаатар хотын шүүхийн боловсон хүчин асан Цэдэндоржийн Минжмаа, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч асан Даахарын Цэрэнпил, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн хүний нөөцийн газарт референт асан Лодонгаваагийн Нямсүрэн нар, Алтан гадас одонгоор Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Түндэвийн Энхмаа, Шүүхийн ерөнхий зөвлөлийн эмч Лхамсүрэнгийн Урансайхан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйлчлэгч Лувсандоржийн Отгон, Нийслэлийн шүүхийн нярав асан Шархүүгийн Осорхүү, Налайх дүүргийн шүүхийн шүүгч асан Нямсүрэнгийн Гэрэлсүрэн, Хөдөлмөрийн хүндэт медалиар Монгол Улсын Дээд шүүхийн тамгын газрын шүүгчийн туслах Туяагийн Майцэцэг нар тус тус шагнууллаа.
Ийнхүү бар жилийн билгийн тооллын битүүний өдөр 2 ахмад шүүгч, 4 ахмад ажилтан, 1 шүүгч, 3 шүүхийн захиргааны ажилтанд төрийн одон, медаль гардуулав.
Хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлэн шагнал гардан авсан шүүгч, шүүхийн албан хаагч нарын сэтгэгдлийг хүргэж байна.
Хэвлэл мэдээллийн хэлтэс