XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх харагчин туулай жилийн сар шинийг тохиолдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг, гишүүн Н.Мөнгөнцэцэг, А.Насандэлгэр, Л.Энхбилэг, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Р.Батрагчаа нар  Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албанаас өндөр насны тэтгэвэрт гарсан  ахмадуудад өнөөдөр хүндэтгэл үзүүлж, хүлээн авч уулзлаа.

        Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг энэ онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 30 жилийн ой тохиож буйг тохиолдуулан Монгол Улсын шүүхийн захиргааны байгууллагын түүхийг бүтээлцэж, өнөөгийн хөгжилд хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүссэн юм.

       Уулзалтын үеэр ахмадууд Шүүхийн ерөнхий зөвлөлийн хийж хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээ ил тод, нээлттэй байгаад сэтгэл хангалуун байдгаа илэрхийлж, ажлын амжилт хүслээ.

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс