Шүүхийн ерөнхий зөвлөлөөс эрхлэн гаргадаг эрдэм шинжилгээ, судалгааны өгүүллийн "Шүүх эрх мэдэл" эмхэтгэлийн 2022 оны III улирлын дугаарыг уншигчдад хүргэж байна. Энэ удаагийн дугаарт "Шүүхийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, байршлыг тогтоох асуудлыг боловсруулахад харгалзан үзэх шалгуур үзүүлэлтийн өгөгдөлд хийсэн судалгааны үр дүн, дүгнэлт", “Шүүгчийн ачааллыг тооцоолоход чиглэсэн захиргаа, иргэн, эрүүгийн хэргийн хавтаст хэрэгт хийсэн баримт бичгийн судалгааны үр дүн, дүгнэлт”, "Улсын дээд шүүхийн эрх зүйн хөгжилд үр нөлөө бүхий шийдвэр гаргах чиг үүрэг ба түүний учир холбогдол, үндсэн хуулийн үзэл баримтлал" зэрэг сэдвээр судлаач, багш, мэргэжилтнүүдийн шүүх засаглалд оруулж буй эрдэм оюуны ажлыг эмхэтгэн нийтэллээ.

 

       

 

Шүүхийн захиргааны сургалт, судалгааны төв