Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг, гишүүн Н.Баасанжав нар Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнэ, Удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Д.Батсүх, Б.Энхзаяа, Дэд ерөнхийлөгч М.Баасанбат нарыг 2023 оны 2 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар шүүх засаглалыг бэхжүүлэхэд шүүхийн захиргааны байгууллага, хуульч, өмгөөлөгч нарын оролцоо, хамтын ажиллагааг сайжруулах талаар харилцан санал солилцлоо. Түүнчлэн хуульч, өмгөөлөгчдийн нийтлэг эрх, ашиг сонирхлыг хамгаалах, шүүх хуралдааны танхимын хүрэлцээ, хүртээмжийг сайжруулах, цахим харилцаа холбоог хөгжүүлэх зэрэг асуудлаар талууд бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай дурдаж байлаа.
Шүүхийн ерөнхий зөвлөл нь Монголын Өмгөөлөгчдийн Холбоотой харилцан уялдаа холбоотой ажилласаар ирсэн. Цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх чиглэлээр нягт холбоотой ажиллахаар болов.
Хэвлэл мэдээллийн хэлтэс