Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг болон гишүүн Э.Зоригтбаатар нар 2023 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч П.Одгэрэл, Тамгын газрын дарга Ш.Жолбарс, мэргэжилтэн Ч.Анужин нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар “Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах” бодлогыг хамтран хэрэгжүүлэхтэй холбоотой төсөл, арга хэмжээний талаар харилцан санал солилцов.

 

  

 

     Шүүхийн ерөнхий зөвлөл шүүхийн захиргааны үйл ажиллагааг удирдах, шүүгч болон шүүхийн захиргааны ажилтныг дадлагажуулах, мэргэшил дээшлүүлэх сургалтыг зохион байгуулах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэхэд Монголын Хуульчдын холбоотой хамтран ажилласаар ирсэн. Энэхүү хамтын ажиллагаагаа 2023 онд үргэлжлүүлж, тодорхой зорилтын дор харилцан уялдаатай төлөвлөгөө гарган шүүгч, хуульчдын талаар иргэдийн итгэлийг нэмэгдүүлж, шинэ түвшинд хүргэх чиглэлд анхаарч ажиллах нь зүйтэй хэмээн санал  нэгдэв.

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс