Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хоёрдугаар хуралдаан 2023 оны 1 дүгээр сарын 12-ны пүрэв гарагт боллоо. Хуралдаанаар нэг шүүгчийг Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд сэлгэн ажиллуулахаар тогтсон. Мөн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн хоёр, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн нэг сул орон тоонд тус тус сонгон шалгаруулалт зарлаж байна.

 

     Түүнчлэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг биелүүлж, Л.Ганзоригийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр боллоо.

 

Анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тооны сонгон шалгаруулалтын зарыг энд дарж хүлээн авна уу.

Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тооны сонгон шалгаруулалтын зарыг энд дарж хүлээн авна уу.

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс