Монгол Улсын нийт шүүхийн шүүгч, ажилтан, үе үеийн ахмадууд Та бүхэндээ Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн мэндчилгээ дэвшүүлье! 1992 оны шинэ Үндсэн хууль нь шүүх эрх мэдлийн үндсэн суурь зарчим, шүүхийн тогтолцооны эрх зүйн үндсийг тогтоосон онцгой ач холбогдолтой билээ.
Үндсэн хуулиа хэлбэрэлтгүй мөрдөж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн хуулийг дээдэлж, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх эрхэм үүргээ нэр төртэй биелүүлэхийг нийт шүүгч, ажилтнууддаа хүсье!