Монгол Улс “ардчилсан” Үндсэн хуулиа баталсны 31 жилийн ой маргааш болно. Тус өдрийг угтан жил бүр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг зохион байгуулдаг.
Энэ удаагийн уралдаан “Монгол Улсын Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлал: тулгамдсан асуудал” сэдвийн дор судлаачид болон оюутнуудын дунд зохион байгуулагдсан юм. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Үндсэн хуулийн эрх зүйн хүрээний эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, ирээдүйн хуульч, шүүгчдийг урамшуулах зорилгоор тус уралдааныг зохион байгуулахад оролцлоо.
Оролцогчдын судалгааны ажлаа хэлэлцүүлэх эрдэм шинжилгээний илтгэлийн сүүлийн шатны шалгаруулалт өнөөдөр болж, дүнг гаргасан. Нийт 15 судлаач, 25 оюутны илтгэлээс тус тус шилдэг таван илтгэлийг хэлэлцүүлэн байр эзлүүлэв. Уг үйл ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Р.Батрагчаа оролцон шилдэг илтгэлийн эздэд шагнал гардуулав.
Судлаачийн салбарт:
Тэргүүн байрт: Р.Оюундэлгэр: “Улсын Дээд шүүхийн хууль тайлбарлах бүрэн эрхийг Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалын үүднээс шинжлэх нь”
Дэд байрт: С.Цэрэндолгор, О.Төрболд: “Үндсэн хуулийн “оршил”-ын хууль зүйн хүчин чадал, түүний Үндсэн хуулийн үндсэн бүтцэд эзлэх байр суурь”
Гутгаар байрт: О.Энххүслэн, Х.Гэрэлчимэг: “Үндсэн хуулийн цэц субъектив эрхийг хамгаалах нь”
Тусгай байрт: А.Бодьбилэг: “Үндсэн хуулийн Үндсэн бүтцийн онолын чиг үүрэг”,
Тусгай байрт: Х.Буянбат: “Монгол Улсын Үндсэн хуулийн эдийн засгийн суурь үзэл баримтлал нь хүнд үеийг даван гарах гарц болох нь”
Оюутны салбарт:
Тэргүүн байрт: Б.Ариунзаяа: “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн агуулгыг Үндсэн хуулийн суурь зарчимд нийцүүлэн хянах асуудал: харьцуулсан судалгаа”
Дэд байрт: Т.Эмүжин: “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад тавигдах агуулгын хязгаарлалт – Үндсэн хуулийн цэцийн хяналтын хүрээ”
Гутгаар байрт: Т.Билгүүн, Т.Биндэръяа: “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг Үндсэн хуулийн шүүх хянах нь: Хяналтыг хүрээг Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэх боломж, чиг хандлага”
Тусгай байрт: Б.Билгүүн: “Төрийн өрийн бодлого ба Үндсэн хуулийн үзэл баримтлал”
Тусгай байрт: Б.Сонор, Б.Билгүүн: “Үндсэн хуулийн цэц шүүхийн шийдвэрийг хянах шалгуур ба түүний хүрээ” байрт тус тус шалгарсан байна.
Хэвлэл мэдээллийн хэлтэс