Төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцэж, зохих шаардлагыг хангасан шүүхийн Тамгын газрын зарим албан хаагчдын төрийн жинхэнэ албаны "Тангараг өргөх ёслол"-ын ажиллагааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын алба, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс зохион байгуулсан бөгөөд орон нутаг дахь шүүхийн Тамгын газрын албан хаагчид цахим сүлжээгээр оролцлоо.
Тус шүүхийн Тамгын газрын Шүүхийн үйлчилгээний хэлтсийн Шүүгчийн туслахын орон тоонд томилогдсон Б.Хундыз, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын орон тоонд шинээр томилогдсон Т.Еркегүл нар нь эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол Улсын хууль, ёс зүйн хэм, хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглав.
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР