Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит нэгдүгээр хуралдаан 2023 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 09 цагаас товлогдлоо. Хуралдаанаар шүүгч сэлгэн ажиллуулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах санал уламжлах тухай, 2023 оны худалдан авах бараа, ажил үйлчилгээний нэгдсэн төлөвлөгөө батлах тухай болон бусад асуудлыг хэлэлцэнэ.
Хэвлэл мэдээллийн хэлтэс