Шүүхийн ерөнхий зөвлөл 2022 оны 12 дугаар сарын 30-ны баасан гарагт хуралдаж, шүүгчийн сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын бүртгэлтэй холбогдуулан нэр бүхий хуульчдын гаргасан гомдлыг хэлэлцэн шийдвэрлэв. Улмаар 366 дугаар тогтоолоор Д.Ёлка, Б.Мөнх-Учрал нарыг анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тооны шалгаруулалтад нэр дэвшигчээр бүртгэлээ.

 

        Бүртгэгдсэн нэр дэвшигчдийг хуулийн дагуу нийтэд нээлттэй байдлаар танилцуулж байна. Шүүхийн тухай хуулийн 33.5 дахь хэсэгт заасны дагуу иргэд, олон нийт эдгээр нэр дэвшигчийн талаар сонирхсон асуулт, саналаа 14 хоногийн хугацаанд [email protected] цахим хаягаар ирүүлнэ үү.

 

Жич: Нэр, хаяггүй асуулт саналыг хүлээн авахгүй болно.

 

 

 

Тогтоолтой танилцана уу:

 

 

Холбогдох утас: 70008041

 

Шүүгчийн сонгон шалгаруулалт, хүниий нөөцийн газар

Хэвлэл мэдээллийн хэлтэс