Шүүхийн ерөнхий зөвлөлийн 348 дугаар тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчдийг бүртгэсэн. Анхан шатны шүүхийн шүүгчийн нийт 26 сул орон тоонд давхардсан тоогоор 159 хуульч нэр дэвших хүсэлт ирүүлснээс 50 хүсэлтийг татгалзаж, 109 хүсэлтийг бүртгэсэн юм. Давж заалдах шатны шүүхийн нийт 8 шүүгчийн сул орон тоонд 17 нэр дэвших хүсэлт ирүүлснээс нэг хүсэлтийг татгалзаж, 16 хүсэлтийг бүртгэв.
Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тогтоолыг татгалзсан шалтгаан бүхий хавсралтын хамтаар хүсэлт ирүүлсэн хуульч тус бүрийн и-мэйл хаягт илгээсэн.
Харин бүртгэгдсэн нэр дэвшигчдийг хуулийн дагуу нийтэд нээлттэй байдлаар танилцуулж байна. Шүүхийн тухай хуулийн 33.5 дахь хэсэгт заасны дагуу иргэд, олон нийт эдгээр нэр дэвшигчийн талаар сонирхсон асуулт, саналаа 14 хоногийн хугацаанд [email protected] цахим хаягаар ирүүлнэ үү.
Жич: Нэр, хаяггүй асуулт, саналыг хүлээн авахгүй болно.
Анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчидтэй танилцана уу:
Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчидтэй танилцана уу:
Хуулийн лавлагаа: Монгол Улсын шүүхийн тухай хууль
33.3.Ерөнхий зөвлөл өргөдөл гаргагчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор бүрэн гүйцэд, үнэн зөв эсэхийг нягтлан шалгаж, шүүгчид нэр дэвшигчээр бүртгэсэн, эсхүл бүртгэхээс татгалзсан тухай тогтоол гаргана.
33.4.Энэ хуулийн 33.3-т заасан тогтоол гарснаас хойш ажлын гурван өдрийн дотор нэр дэвшигчийн баримт бичгийг Ерөнхий зөвлөлийн цахим хуудаст байршуулах бөгөөд хүний эмзэг мэдээлэлд хамаарах мэдээллийг нийтлэхгүй.
33.5.Энэ хуулийн 33.4-т заасан мэдээллийг байршуулснаас хойш 14 хоногийн дотор сонирхсон этгээд нэр дэвшигчээс асуух асуулт, саналаа Ерөнхий зөвлөлд ирүүлэх бөгөөд нэр, хаяггүй асуулт, саналыг хүлээн авахгүй
Холбогдох утас: 70008041
Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба