Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит 47 дугаар хуралдаан өнөөдөр (2022.12.23) боллоо. Хуралдаанаар эвлэрүүлэн зуучлагчдын дарга, гишүүдийг танилцууллаа. Түүнчлэн зарим шүүхийн Тамгын газруудын үйл ажиллагаанд биечлэн аудит хийсэн үнэлгээ, шүүхийн Тамгын газруудын үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээ болон бусад асуудлыг хэлэлцэв.
Мөн “Шүүгчид чөлөө олгох журмыг” хэлэлцэн баталлаа. Уг журмаар шүүгчид чөлөө олгох, чөлөөний хүсэлтийг бүртгэх, шүүхийн хүний нөөцийн системд энэ талаар баяжуулалт хийх, шүүгчийн эдийн засгийн баталгааг хангахтай холбоотой асуудал зохицуулагдаж байгаа юм. Шүүгчид чөлөө олгох журмыг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө.
Хэвлэл мэдээллийн хэлтэс