Жендерийн мэдрэмжтэй бодлого хэрэгжүүлэх талаар сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн төв байранд 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зохион байгууллаа. Монгол Улсын Их хурлын гишүүн асан, Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч асан, Жендерийн үндэсний хорооны дэргэдэх Жендерийн үндэсний шинжээч Б.Долгор “Жендер, жендерийн тэгш байдал, ялгаварлан гадуурхалт”, “Жендерийн тэгш байдлыг хангах бодлого, төлөвлөлт” сэдвээр лекц сонсгон харилцан яриа өрнүүлж байлаа. Сургалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, Ажлын албаны нийт 60 гаруй алба хаагч хамрагдав.
Тус сургалтын зорилго нь нийт албан хаагчдын жендерийн талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, жендерийн мэдрэмжтэй удирдан манлайлах, улмаар жендерийн асуудлыг бодлого төлөвлөгөөнд тусган шийдвэр гаргаж, үр дүнтэй хэрэгжүүлэх, хянаж үнэлэх талаар мэдлэг олгох ач холбогдолтой юм.
Шүүхийн захиргааны хүний нөөцийн газар