Монгол хэлний тухай хуульд зааснаар 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс төрийн албан хэргийг кирилл болон үндэсний монгол бичгээр хөтлөн явуулахаар заасан. Хууль хэрэгжиж эхлэх хугацаа дөхсөөр байгаа энэ үед монгол хүн бүр үндэсний бичгээ сурах, санах, бататгах, гүнзгийрүүлэн судлах хэрэгцээ шаардлага үүссэн билээ.

       Энэхүү хэрэгцээнд тулгуурлан Ардын болон гавьяат багш Д.Төмөр шавь нарын хамтаар монгол бичгийн анхан, дунд, ахисан түвшний гурван сурах бичиг болон тэдгээр сурах бичгүүдийг бататган суралцах цахим хичээлийг боловсруулжээ.

       Ардын болон гавьяат багш Д.Төмөрийн Монгол бичгээ 15 хоногт бие даан сурах анхны хичээлүүд сурах бичгээр өдөрт 90 минут суралцахад 15 хоногийн дотор 1500 үгийг монгол бичгээр чөлөөтэй уншиж, бичиж сурахаас гадна нэр үгийн бүх хувиллын дүрмээ  мэддэг болох юм байна.

       Дунд шатныханд зориулсан Монгол бичгээр зөв бичих дүрмийн хураангуй, хэлц хэллэгийн дасгал дадлага сурах бичигт монгол бичгийн бүх дүрэм багтсанаас гадна 500 шахам хэлц үгийг багтаажээ.

       Харин ахисан түвшний сурах бичигт албан хэрэг хөтлөх /зарлиг, тушаал, тогтоол, тайлан, танилцуулга, илтгэл, өргөдөл, захидал, мэндчилгээ, эсээ анкет/ гэх мэтийг бичих зааврыг багтаасан байна.

        Эдгээр сурах бичгийг бие даан сурах боломжтойгоос гадна багшаар заалгаж сурах, цахим видео хичээлтэй хослон сурах боломжтой юм байна. Та сургалт болоод дээрх номын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 85354724 утсаар тодруулаарай.

       Монгол бичгээ сурч, судлах та бүхэнд амжилт хүсье!

 

 

 

 

 

 

 

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс