Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Тамгын газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан барелл бичгээр хэвлэсэн нэхэмжлэлийн загвартай боллоо.
Ийнхүү харааны бэрхшээлтэй иргэд нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан Шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхэд дөхөм болох иргэд хоорондын зээлийн гэрээ, гэрлэлт цуцлуулах, ажилласан байдал тогтоолгох, эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хамтын амьдралтай байсныг тогтоолгох, тус шүүхийн эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргах зэрэг нийтлэг загваруудтай танилцах боломжтой боллоо. Энэ талаар мэдээллийг Олон Улсын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан арга хэмжээний үеэр олон нийтэд танилцуулж ажиллав.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Тамгын газар