Парламент судлал, үндсэн хууль судлалын чиглэлээр үнэ цэнэтэй томоохон бүтээл туурвисан, эрдэмтэн судлаачдад жил бүр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагналыг олгодог билээ.
Ирэх 2023 оны шагналын эзнийг тодруулахаар УИХ-ын Тамгын газраас ажиллаж байгаа бөгөөд судлаачдаас бүтээл хүлээн авах хугацааг 2022 оны 12 дугаар сарын 15-ыг хүртэл сунгажээ. Иймд тус нэрэмжит шагналын уралдаанд оролцох нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд нэр дэвшүүлэх бүтээлээ 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн дотор Шүүхийн захиргааны сургалт, судалгааны төвд [email protected] цахим хаягаар ирүүлнэ үү.
Шүүхийн захиргааны сургалт, судалгааны төв