Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн Тамгын газар шүүхээр үйлчлүүлж буй иргэдээс шүүхийн үйлчилгээний талаар “Сэтгэл ханамж”-ын судалгааг дараах 4 үндсэн хэмжигдэхүүн, 9 шалгуур үзүүлэлтээр авлаа.   

  

 

     Судалгаанд 100 иргэн хамрагдаж, 72.1 хувь шүүхээр олон удаа үйлчлүүлсэн, 15.6 хувь нь өмнө нь нэг удаа үйлчлүүлсэн, 12.3 хувь нь анх удаа үйлчлүүлсэн байна.

 

    

Судалгаанд хамрагдсан иргэд шүүхийн үйлчилгээг дараах байдлаар үнэлжээ.

    

 

     Уг судалгааг тус шүүхийн 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан ажлын хүрээнд зохион байгуулсан. Харин санал асуулгад оролцсон иргэдээс “шүүхийн үйл ажиллагааг аль болох цахимжуулах, нотлох баримтыг цахимаар авах боломжийг эрэлхийлэх, CD хуулбарлах, цаас хэмнэхээс гадна шүүх хуралдааны товыг хугацаа тулгалгүй боломжит хугацаанд зарлах, хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг цаг тухайд нь шүүгчид танилцуулж ажиллах” гэх мэт тусгайлан  гаргасан саналын дагуу шүүхийн Тамгын газрын 2023 он төлөвлөгөөнд тодорхой ажлыг тусгахаар боллоо.

 

 

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР