Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга доктор, профессор Д.Зүмбэрэллхам Бүгд Найрамдах Индонези Улсын Үндсэн хуулийн шүүхийн шүүгч, доктор Манахан М.П.Ситомпул тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн чиг үүргийн талаар танилцуулав.

 

 

       Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга доктор, профессор Д.Зүмбэрэллхам хоёр орны шүүх эрх мэдлийн ижил төстэй байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн, харилцан туршлага судалж, хамтран ажиллахыг хүсч байгаагаа илэрхийллээ.

 

   

 

            Ноён Манахан М.П.Ситомпул хоёр улсын шүүхийн захиргааны байгууллагуудыг төлөөлөн уулзаж буйдаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, Индонез Улсын хувьд Үндсэн хуульд хүний эрхийг хамгаалах нь нэн чухал хэмээн заасан байдаг. Энэ үзэл баримтлалдаа тулгуурлан Үндсэн хуулийн шүүхийг байгуулсан талаараа танилцуулав. Мөн Бүгд Найрамдах Индонез Улсын шүүхийн бүтэц, зохион байгуулалтын талаар холбогдох мэдээллийг өглөө.

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба